Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь засаг даргын Тамгын газар, тус сум дахь Сум дундын прокурорын газраас хамтран “Хууль сурталчилах өдөрлөг-2019” арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд хууль, хяналтын байгууллагууд болон 12 албан байгууллага, нэгжүүдэд мэдээлэл хүргэн, Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудаар яриа хийж иргэдэд танилцуулга хийлээ. Тус сум дундын прокурорын газраас хяналтын прокурор Н.Бадам “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудал”, хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан “Хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх асуудал” гэх сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж оролцсон байна. Мөн Монгол улс дахь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон, иргэд, сайн дурын байгууллагууд бууруулахад хэрхэн хамтран ажиллаж байгаа талаарх сонирхолтой илтгэлийг танилцуулав. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба