БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ СУДАЛЖЭЭ

A- A A+
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ СУДАЛЖЭЭ

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран дүүргийн 6,7,8,9,10,11,24,25,28 дугаар хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнуудад тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа талаар бодит жишээ баримтад үндэслэн мэдээлэл өгөв. Дээрх төрлийн гэмт хэрэг нь нуугдмал байдлаар үйлдэгддэг үүний улмаас хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаад анхаарч ялангуяа хороодод  ажиллаж байгаа хэсгийн ахлагч нараас бага насны хүүхэд хохирсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн асуудлыг мэдвэл цаг алдалгүй цагдаа, хуулийн байгууллагад хандах шаардлагатай байгаа талаар яриа таниулга хийж, тэдний санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллав. Мөн прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах талаар товч мэдээлэл өгөв. Уг арга хэмжээнд нийт хорооны нийгмийн ажилтан, хороодын хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч нарын 118 хүн оролцсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ