ШҮҮГЧ НАРТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШҮҮГЧ НАРТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шат, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч нартай ажил хэргийн уулзалтыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна. Ажил хэргийн уулзалтаар тус аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Л.Отгончимэг “Шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, уг мэдээлэлд үндэслэн шүүгч, прокурорууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, Эрүүгийн хэргийн нэгдсэн системийн бүртгэл хөтлөлт зэрэг асуудлуудаар харилцан санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зарим тодорхой асуудлуудаар харилцан шийдэлд хүрч ажилласан байна. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас мэдээллээ.