АЖИЛ ТӨРЛИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АЖИЛ ТӨРЛИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр  хяналтын харьяа байгуулагуудтайгаа ажил төрлийн хамтарсан уулзалт зөвөлгөөнийг зохион байгууллаа.  Тус уулзалт зөвөлгөөнд дүүргийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Цогтхүү, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Чингэлтэй дүүргийн хорихоос өөр төрлийн ялын биелэлт хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч С.Дэлгэрзаяа, мөн дүүргийн Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Д.Өлзийсайхан, нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх саатуулах төвийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Д.Цэрэндаш, шийдвэр гүйцэтгэгч дэслэгч П.Батзориг, шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Буянхишиг нар оролцсон бөгөөд тус хяналтын ажлын явц байдал, учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлаа харилцан ярилцаж санал солилцсон бөгөөд тус дүүргийн хэмжээнд торгох ялын биелэлт өнгөрсөн оны эцэст 77,0 хувьтай байсан бол энэ оны эхний 3-н сарын байдлаар 90,0 хувьтай болж өссөн дүнтэй гарсан байна.  Зөвөлгөөнд тус дүүргийн прокурорын газрын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Чинбат оролцож тус хяналтын ажлын талаар тодорхой  үүрэг чиглэл өгсөн байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээллээ.