“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ” ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ” ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран Баянзүрх дүүргийн 8 хорооны 54 аж ахуй нэгжийн 88 ажил олгогч, албан хаагч нарыг оролцуулан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар сургалтыг зохион байгууллаа.

Тус дүүргийн прокурорын газар 2018 онд нийт 10075 хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 2095 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь нийт хэргийн 21 хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж байгууллагууд камержуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар сургалтанд оролцогчидтой харилцан санал солилцсон байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээллээ.