ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОР ТАНГАРАГАА ӨРГӨВ

A- A A+
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОР ТАНГАРАГАА ӨРГӨВ

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/128 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Цэвээндоржийн Ганцэцэгийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Батбаяр удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, ажилтнууд оролцож, хяналтын прокурор Ц.Ганцэцэгийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ.