ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР  ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газрын 2019 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын 1200 орчим ажилчин, алба хаагчдад Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, Зөрчлийн тухай хууль болон нийтлэг үйлддэг зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх, Авлигын гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний оролцоо, эрх зүйн баталгаа, 2018 оны эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, сургалт зохион байгуулсан байна. Мөн тус аймгийн Ерөнхий боловсролын Бүрэн дунд 3 дугаар сургууль, Бүрэн дунд 4 дүгээр сургуулиудад Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалган танилцаж, заавар зөвлөгөө өгчээ. Зөвлөгөөний үеээр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм зэрэг 1000 гаруй боршюр, санамж, зөвлөмж, гарын авлага бусад холбогдох материалуудыг тараасан байна. Завхан аймгийн прокурорын газраас мэдээллээ.