АВТО ХЭСГИЙН ЖОЛООЧ, МEХАНИК , ДИСПИТЧEР НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АВТО ХЭСГИЙН ЖОЛООЧ, МEХАНИК , ДИСПИТЧEР НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төв, Тамгын газартай хамтран 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр УЕПГ-ын авто хэсгийн жолооч, мeханик, диспитчeр нарт 1 өдрийн сургалтыг зохион байгууллаа.  

Сургалтаар  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлхэд анхаарах асуудлууд”, “Автотехникийн бүрэн байдлыг хангах үндэслэл, замын хөдөлгөөнд оролцох соёл, шаардлага, анхаарч ажиллах асуудлууд”, “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, ёс зүйн байдалд анхаарах асуудал”, төрийн үйлчилгээний алба хаагчдад цалин хөлсийг тооцон олгож байгаа Засгийн газрын тогтоол, холбогдох тушаал, шийдвэрийн талаар, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, “Эрүүл амьдрах ухаан, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих” зэрэг сэдвүүдээр холбогдох албан тушаалтан, Замын цагдаагийн албаны ажилтан, Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн багш болон сургагч багш нар сургалт явуулсан үр дүнтэй боллоо.