БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгаль хамгаалагч, холбогдох бусад 22 албан тушаалтан нарт Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийг шалгах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Онцгой байдлын хэлтсийн галын хяналтын улсын байцаагч, хошууч Ч.Артаг “Ой хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх”, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтэн А.Гантулга “Ой хээрийн түймрийн хохирол тооцох аргачлал, Байгалийн нөөц баялаг, түүний ашиглалт”, прокурорын газраас “Байгаль орчны эсрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа”, Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байгаагч Д.Баасанхүү “Байгалийн дагалдах баялаг болон хууль бус ан агнуурын байдалд хяналт шалгалт хийх, хууль эрхзүйн орчин” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийг хүргэж, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьчилан сэргийлэх, хэрэг, зөрчлийг илрүүлэн шалган шийдвэрлэхэд төр, захиргаа, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаар шийдвэрлэв.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллэ