Ховд аймгийн прокурорын газар хяналтын харьяаны сумдад Аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророор ахлуулсан ажлыг хэсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зэрэг байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Ажлын хэсэг сумдын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг шалгаж, мэргэжлийн удирдлагаар хангахаас гадна иргэдтэй уулзалт зохион байгуулж, аймгийн болон тухайн сумын 2018 оны эрүүгийн нөхцөл байдлын талаарх танилцуулга хийж, түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан байна. Мөн тухайн сумдын иргэдийн санал хүсэлтийг сонсох, гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, асуултанд нь хариулах зэрэг арга хэлбэрээр иргэдийн дунд уулзалт зохион байгуулсан байна.
Ажлын хэсэг орон нутгийн “Ховд телевиз” хамтран ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиосон ажлын талаар богино хэмжээний мэдээлэл-нэвтрүүлгийг бэлтгэн орон нутгийн “Ховд телевиз”-ээр иргэд олон нийтэд хүргэжээ. Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба