УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, ТЭЭВЭР, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, ТЭЭВЭР, ДҮҮРГИЙН  ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН  АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв, Тамгын газартай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газар, Тээвэр, дүүргийн прокурорын газрын жижүүр, харуул хамгаалалтын ажилтнуудад 1 өдрийн сургалт зохион байгууллаа. 

Сургалтанд дээрх прокурорын газруудын жижүүр, харуул хамгаалалтын 35 ажилтан хамрагдаж, Ерөнхий Прокурорын 2015 оны А/63 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурорын ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын талаар, “Харуул хамгаалалтын үед нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар”, “Гамшиг, онцгой байдлын үед анхаарч ажиллах нөхцөл байдлууд”, “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, ёс зүйн байдалд анхаарах асуудал”, “Нэг бүрийн бие хамгаалах хэрэгслийг ашиглаж аюулгүй байдлаа хангах арга, техник”, “Эрүүл амьдрах ухаан, архи, тамхины хор хөнөөл”, ”Байгууллагын аюулгүй байдал, нууц хадгалалт, хамгаалалт” зэрэг сэдвүүдээр Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэн, Цагдаагийн байгууллагын болон Онцгой байдлын албаны ажилтнууд, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн багш, хяналтын прокурорууд тус тус сургалт явуулсан нь үр дүнтэй болсон байна.