НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ НЭГТГЭН ДҮГНЭЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН  “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ  НЭГТГЭН ДҮГНЭЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлж, хууль ёсыг чанд сахиулах” зорилтын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд мөрдөн байцаалтын урьд оны үлдэгдэл хэргүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай шалгуулж шийдвэрлэх “Эрчимжүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг 01 дүгээр сарын 10-наас 03 дугаар сарын 25-ны хооронд амжилттай зохион явууллаа. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн мэдээгээр гарсан мөрдөн байцаалтын үлдэгдэл нийт 897 хэргийн 55 хувьд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн, 5 хувийг хэрэгсэхгүй  болгон, 8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 10 хувийг бусад хэрэгт нэгтгэж шалгуулан, 2 хувийг түдгэлзүүлж, үлдэгдэл хэргийн 77 хувийг шийдвэрлэн идэвхи санаачлага гарган ажиллажээ.

“Эрчимжүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээний дүнг Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, мөрдөн байцаалтын үлдэгдэл 167 хэргээс 145 буюу 87 хувийг шийдвэрлэж, идэвхи санаачлага гарган хошуучлан ажилласан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар шалгарсан байна.

  Мөн дүүргүүдээс Баянгол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрууд мөрдөн байцаалтын үлдэгдэл хэргийн 82-оос дээш хувийг шийдвэрлэн, прокурорууд идэвхи санаачлагаг гарган ажилласныг дурдах нь зүйтэй байна. Шийдвэрлэгдээгүй үлдсэн 164 хэргийн 48 хувь нь Нийслэлийн прокурорын газрын хяналтанд шалгагдаж, дийлэнх нь ээдрээ төвөгтэй, олон үйлдэл, холбогдогч, хохирогчтой, хэрэг нэгтгэж шалгуулах, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж холбогдогчийг олж тогтоох, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай зэргээс хамаарч хугацаа сунган шалгагдаж байна.

Мөн Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд зорилтод тусгагдсан “Авлига, хүрээлэн байгаа орчны, эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” хүрээнд иргэд, олон нийтэд хүргэх шилдэг бүтээл /брошур/, “Хөдөлмөрийн сахилга бат, бүтээмжийг дээшлүүлэх нь” сэдвээр шинэлэг санаа, арга барилыг тусгасан илтгэлийн уралдааныг тус тус зарлан явуулж, дүгнэсэн байна.

Дээрх нэгдсэн арга хэмжээ болон зарлан явуулсан уралдааны дүнг нэгтгэн дүгнэж, аяны хүрээнд идэвхи санаачлага гаргаж ажилласан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, иргэд олон нийтэд хүргэх брошурын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хамт олон, мөн илтгэлийн уралдаанд тэргүүлж ажилласан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан, Г.Билгүүжин нарыг Нийслэлийн прокурорын газрын Өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулсан байна.