ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ   АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг өдөр тутамд хийж гүйцэтгэж буй эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд хууль, зааврыг нэг мөр ойлгож зөв хэрэглэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрхэн явуулах талаар ойлголт мэдлэг олгох, эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оршин буй зөрчил дутагдлыг засаж арилгуулах, прокурорын хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гаргуулахгүй байх зорилгоор нийт 28 цагийн онолын болон практик сургалтыг хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 14 байгууллагад хийсэн байна.

Сургалтанд Хилийн 0132 дугаар анги, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Автотээврийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Гадаадын иргэн, харьяатын Зүүн бүс дэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч, аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн болон гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, аймгийн Засаг даргын тамгын газрын шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, цэргийн штабын дарга зэрэг эрх бүхий  14 байгууллагын нийт 288 албан тушаалтнууд хамрагдсан байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.