Завхан аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлын хүрээнд сумдад "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Прокурорын газар, Цагдаагийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Аймгийн Боловсрол соёлын газар зэрэг албан байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, яриа таниулга хийх, зөвлөгөө өгөх, санал, хүсэлт, гомдол хүлээн авах талаар мэдээлэл өгчээ. Аймгийн прокурорын газраас эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж тухайн орон нутагт ихэвчлэн гарч байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний оролцоо эрх зүйн баталгаа сэдвээр яриа танулга хийжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгт тус аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчдын төлөөллөөс гадна нийт 60 гаруй иргэд оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагааны явцад 4 сумдын оролцсон иргэдийн дунд хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дэвжээ”, танин мэдэхүйн “АХА” тэмцээнүүдийг зохион байгуулж шалгарсан оролцогч нарыг шагнаж урамшуулжээ. Завхан аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба