ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОР ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

A- A A+
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОР ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар Баянхонгор аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд  хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон  Сүлд-Эрдэнийн Болорзулын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр  боллоо.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус аймгийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхтуяа  удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд тус аймгийн Замаг даргын тамгын газрын Хууль эрх хэлтсийн дарга, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч , Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,Цагдаагийн газрын төлөөлөл, нийт  прокурор, ажилтнууд оролцлоо. Баянхонгор аймгийн прокурорын газраас мэдээллээ.