Төв Аймгийн прокурорын газраас санаачлан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих анги, Баян сум дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч, эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан, дээрхи байгууллагын дарга нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Улсын Ерөнхий Прокурорын газраас зохион байгуулсан Прокурорын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудын зөвлөгөөнөөс Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан өгсөн үүрэг, зорилт, анхаарах асуудлын талаар Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Алимаа мэдээлэл хийж үүрэг чиглэл өгсөн байна. Хорих анги, цагдан хорих байр, албадах байруудын эмнэлгийн үйл ажиллагааг Аймгийн прокурорын газар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, тулгамдаж буй асуудлын талаар Аймгийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Аварзэд мэдээлэл хийж, прокурорын бичсэн шаардлагын дагуу хийсэн ажлууд түүний үр дүнг танилцуулжээ. Зөвлөгөөний үеэр Хорих анги, цагдан хорих байр, албадах байруудын эмнэлэг, эрүүл ахуйн стандарт, анхаарах асуудлын талаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Г.Мягмарсүрэн, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Л.Түмэндэмбэрэл нар мэргэжлийн сургалт явуулсан нь үр дүнтэй ажил болсон байна.Зөвлөгөөнд оролцогчид согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Төв аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба