ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОРУУД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

A- A A+
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОРУУД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн Б/147 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Сарантуяагийн Чимэдцэеэ, Чүлтэмсүрэнгийн Түмэн-Өлзий нарын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Батбаяр удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, ажилтнууд оролцож, хяналтын прокурор С.Чимэдцэеэ, Ч.Түмэн-Өлзий нарын цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ.Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээллээ.