Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/129 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаартай тушаалаар тус тус Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Хүрэлбаатарын Онолт, Төр-Амгалангийн Болор-Эрдэнэ нарын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ө.Алтантуяа удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, ажилтнууд оролцов. Дүүргийн Ерөнхий прокурор шинээр томилогдсон хяналтын прокурор Х.Онолт, Т.Болор-Эрдэнэ нарын цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба