Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газар хууль сурталчлах, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган суманд зохион байгууллаа.Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа хот байгуулалтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, шүүх, прокурорын газар оролцжээ. Өдөрлөгийн үйл ажиллагааны хөтөлбөрт зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, яриа таниулга хийх, зөвлөгөө өгөх, санал, хүсэлт, гомдол хүлээн авах, гарын авлага тараах, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, “Түгээмэл үйлдэгдэж буй зарим төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт” зэрэг сэдвүүдээр нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл өгөх, яриа таниулга хийх зэрэг ажлуудыг зохион байгуулсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан байна. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба