Баянгол дүүргийн Прокурорын газраас Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтран 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн Цагдаагийн нэг, хоёдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон бусад байгууллагын төлөөллүүд оролцлоо. Дүүргийн прокурорын газраас ахлах прокурор Д.Энхбаяр оролцож, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар тус Дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл хийсэн. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/1322 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанд “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дүүргийн прокурорын газраас авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулан хэлэлцүүллээ. Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг Дүүргийн прокурорын газар, бусад байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөөг нэгтгэн гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажлын хэсэгт даалгахаар шийдвэр гаргалаа.Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба