Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/128 дугаартай тушаалаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Ягааны Мөнхзаяагийн “Прокурорын тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Энхтуяа удирдан явуулсан ба нийт прокурор, ажилтнууд оролцон хяналтын прокурор Я.Мөнхзаяагийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж баяр хүргэлээ.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба