УВС АЙМГИЙН ӨНДӨРХАНГАЙ, ЗҮҮНХАНГАЙ СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УВС АЙМГИЙН ӨНДӨРХАНГАЙ, ЗҮҮНХАНГАЙ СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

 

 

 

 

 

Увс аймгийн Прокурорын газраас санаачлан 2019 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, Хүүхэд залуучуудын Хөгжлийн газартай хамтран тус аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Сумдын  салбар зөвлөлийн ажлыг шалгаж, тухайн сумын иргэдэд гэмт хэрэг зөрчлийн гаралт болон эрүүгийн нөхцөл байдал, Авлига, албан тушаал, хүрээлэн байгаа орчны эсрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл хүргэж, иргэдийн  санал хүсэлтийг авсан байна.

Мөн Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран  баталсан төлөвлөгөөний дагуу аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал, Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй хүнсний хяналтын улсын байцаагч Ц.Дэлгэрмаа нар тус аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдад үйл ажиллагаа явуулдаг зарим хүнсний дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалтыг хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчил үйлдсэн иргэд, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож ажиллалаа. Увс аймгийн прокурорын газраас мэдээллээ.