ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Дөргөн, Хар нуур, Ховд голын сав газрын хамгаалалтын захиргаа зэрэг хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулан ажилласан байна. Мөн хамтарсан уулзалтын үеэр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр телевизийн шторк, богино хэмжээний нэвтрүүлэг бэлтгэн хийж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцон байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Уулзалтаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах, тэдгээр байгууллагуудтай хамтран ажиллах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр харилан санал солилцон ярилцсан байна. Түүнчлэн аймгийн прокурорын газраас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэлбэр сэдвээр сургалт зохион байгуулсан байна.Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ.