Дундговь аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай ажил хэргийн уулзалтыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна. Уулзалтаар тус аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Х.Мөнхбаатар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэл болон Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлүүдээр 2018 онд хийсэн ажил, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцжээ. Шүүгч, прокурорууд тулгамдаж байгаа асуудлын талаар нэгдсэн нэг ойлголтонд хүрэх, 2019 онд хийж гүйцэтгэх ажил, цаашид анхаарах асуудал зэргээр харилцан санал солилцож, хуулийн хэрэглээтэй холбоотой зарим тодорхой бус байсан зүйлүүд дээр харилцан шийдэлд хүрсэн байна. Дундговь аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба