Монгол улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулсан “Захиргааны хэргийн шүүхийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд тус аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцлоо. Уралдаанд аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Татварын хэлтэс зэрэг хууль, хяналтын 15 байгууллагын ажилтнууд эсээ бичиж оролцсоноос хяналтын прокурор А.Ариунзаяа 1 дүгээр байр, туслах ажилтан Б.Балжидмаа 2 дугаар байр эзэлжээ. Эссэ бичлэгийн сэдэв нь “Шүүгч бүх зүйлийн талаар ерөнхий мэдлэгтэй байх уу, тодорхой асуудлаар нарийн, системтэй мэдлэгтэй байх уу, цаашид захиргааны хэргийн шүүхийг санхүү татварын, даатгалын гэх зэргээр төрөлжүүлэх” талаар хөндсөн нь ач холбогдолтой болсон байна. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба