Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Өмнөх зөвлөгөөнөөс гарсан шийдвэрлэлтийн биелэлт, үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээ, гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авахад анхаарах асуудал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргүүдийн талаар болон “Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн хууль зүйн үндэслэлийг шалгасан” шалгалт, “Эрх бүхий албан тушаалтнуудаас оногдуулсан шийтгэлийн хуудасны биелэлтийг шалгасан” шалгалт, “Хорих ял тэнссэн ялтны ял эдлүүлэх ажиллагаа хууль тогтоомжинд нийцэж буй эсэхийг шалгасан” шалгалтын дүнг тус тус хэлэлцүүллээ. Зөвлөгөөнд Булган сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Түвшинтөгс, Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга Э.Даваасүрэн болон хяналтын харьяа Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумдын, хэсгийн мөрдөгч, хэсгийн цагдаа, Булган сум дахь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд оролцжээ. Зөвлөгөөнөөс 2019 оны 04 дүгээр сард эцэслэн шийдвэрлэх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн хуваарь гарган, гэмт хэргийн талаарх болон зөрчлийн талаарх гомдол мэдээлэл болоод хэрэг, материал шалган шийдвэрлэхэд хууль, заавар, журмын заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчилүүдийг арилгах, цаашид гаргахгүй байх, хамтарсан сургалт, зөвлөгөөнийг тогтмол хийх зэрэг шийдвэрүүдийг гарган, шийдвэрийн биелэлтийг дараагийн хамтарсан зөвлөгөөн дээр тооцож ажиллахаар боллоо. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба