Тус аймгийн Прокурорын газар нь Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын 6.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/50, А/115 дугаар тушаалаар хамтран баталсан “Прокурорын байгууллагад онцгой нөхцөл байдал үүссэн үед прокурор, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, Цагдаагийн газрын дарга нар хамтран “Прокурорын орчинд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед аюулгүй байдлыг хангаж ажиллах” төлөвлөгөө баталсан байна. Уг төлөвлөгөөний дагуу Прокурорын барилга, байгууламж болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, прокурорын аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар практик сургалт зохион байгуулжээ. Сургалтанд аймгийн Цагдаа, прокурорын газрын албан хаагчид болон иргэд хамрагдсан байна. Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба