СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас хяналтын харьяаны Улаанбадрах, Өргөн, Эрдэнэ сумдуудад Сум дундын анхан шатны шүүхтэй хамтран ажлын хэсэг гаргаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаа. Сум дундын ерөнхий прокурор ажлын хэсгийг ахалсан бөгөөд сумдын эрүүгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, авилга болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргээс тус тус урьдчилан сэргийлэх, сэдвээр иргэдэд яриа таниулга хийж, сургалт зохион байгууллаа. Мөн прокурорын байгууллагаас харъяа сумуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажил болон 2018 онд прокурорын бичсэн мэдэгдлийн дагуу зохион байгуулсан ажлыг газар дээр нь шалгаж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, сум орон нутгийн цахим вэб сайт, хуудсаар дамжуулан зохион байгуулсан ажлын талаар мэдээ, мэдээлэл олон нийтэд хүргэж ажиллаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчил, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах”, зэрэг сэдвээр сумдуудын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, орлогч, тамгын газрын дарга, хэлтсийн дарга нарт сургалт зохион байгуулсан байна. Мөн прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүргийг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бус Үндсэн хууль болон дээрх хууль тогтоомжуудын эрх зүйн зохицуулалтын дагуу иргэний шүүх хуралдаанд прокурор оролцох хэлбэрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбогдуулан Сумуудад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн өмчид албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол бүрд хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн нэрийн өмнөөс прокурор оролцуулах хүсэлт гаргаж, дүгнэлт гаргуулж хамтран ажиллах талаар мэдээлэл өгчээ.Замын-Үүд сум дахь сум дундын газраас мэдээллээ.