“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЖЭЭ

A- A A+
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЖЭЭ

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх үг хэлж 2018 он, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн талаар мэдээлэл өгч дээрх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн. Арга хэмжээний нээлтэнд аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуучлалын газар, сум дундын ойн ангийн албан хаагчид оролцсон бөгөөд арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн “Лха” телевиз сурвалжиж, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулжээ. Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээллээ.