Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтөй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 11 байгууллагын төлөөллийг хамруулсан ажлыг хэсэг байгуулан Ховд аймгийн 16 сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулагджээ. Уг өдөрлөгт Ховд аймгийн прокурорын газар оролцож прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, 2019 онд дэвшүүлсэн зорилтыг иргэд, олон нийтэд танилцуулах, аймгийн нутаг дэвсгэрт 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, эрүүгийн нөхцөл байдлыг иргэд, олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн сумдын иргэд, олон нийттэй хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил, түүний дотор авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.Мөн иргэдээс гаргасан санал хүсэлтийг сонсож, асуусан асуултанд нь хариулах, иргэдээс гаргасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүдийг хүлээн авч ажилласан байна.Ховд аймгийн прокурорын газраас мэдээллээ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба