ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН  ЗАМЫН-ҮҮД СУМЫН   ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ САЛБАР  ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Сум дундын ерөнхий прокуророос тус сумын эрүүгийн нөхцөл байдал болон авилга хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус прокурорын газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн салбар зөвлөлийн хуралдаанаар прокурорын байгууллагаас 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгохоор уриалсантай холбогдуулан сум орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, аж ахуй нэгж байгууллагууд, иргэдийн уялдаа холбоог сайжруулахад тулгамдаж буй асуудал, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцсэн байна. Замын-Үүд сум дахь сум дундын газраас мэдээллээ.