“Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас “Эрүүл биед саруул ухаан оршино” уриан доор 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дотооддоо “Теннисний аварга шалгаруулах тэмцээн”-ийг нийт прокурор ажилтнуудыг хамруулан зохион байгуулж 1-р байр туслах ажилтан Э.Батзболоо, 2-р байр жолооч Т.Пунцаг, 3-р байр хяналтын прокурор Э.Тулгаа нар тус тус эзэлсэн байна.
Мөн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр прокурор, ажилтнуудын идэвхтэй хамруулж 25 км зайд “Унадаг дугуйтай аялал”-ыг амжилттай зохион байгууллаа. Цаашид Прокурор, ажилтны бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр улирал бүр спортын болон оюуны тэмцээн, уралдааныг зохион байгуулж байхаар Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс төлөвлөн ажиллаж байна. Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба