"ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ" НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААРЫГ ӨНӨӨДӨР /2019.04.24/ МҮОНТ-ИЙН I СУВГААР 17.30 ЦАГААС ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ

A- A A+

  Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах нь хууль хяналтын байгууллагын чухал зорилт болжээ.

Прокурорын байгууллагаас  2019 онд  дэвшүүлсэн  "Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах" зорилтыг дэвшүүлсэн.

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс,  Сэлэнгэ аймгийн прокурорын газар хамтран  зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын  албан тушаалтнуудыг оролцуулан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье” нэгдсэн зөвлөгөөнийг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас прокурорын байгууллагын дэвшүүлсэн зорилтын хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ.