Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Сэлэнгэ аймгийн прокурорын газар хамтран зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын албан тушаалтнуудыг оролцуулан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье” нэгдсэн зөвлөгөөнийг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас прокурорын байгууллагын дэвшүүлсэн зорилтын хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба