ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН  ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ  ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр зохион байгууллаа.Зөвлөгөөнд Замын-Үүд сум дахь сум дундын шүүх, прокурор, цагдаа, Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг удирдлага, албан хаагчид оролцсон байна.Сум дундын ерөнхий прокурор М.Гэрэлбадрах прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, оролцоо, үр дүнг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Мөн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс эрүүгийн хэргийг прокурорт буцааж байгаа шалтгаан нөхцөл, эрүүгийн болон зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтнууд болон мөрдөгчдөөс анхаарах асуудал, гаргаж байгаа  зөрчил дутагдал, таслах сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх санал ирүүлэх хугацаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хүргүүлэх хугацаа зэрэг асуудлаар мэдээлэл хийж, оролцогч байгууллагуудын санал, хүсэлтийг сонсож, нэгдсэн нэг шийдвэрт хүрэхээр тогтов. Сум дундын цагдаагийн хэлтсээс хяналтын харьяа сумдуудын гэмт хэрэг, зөрчлийн гаралтын байдалд хийсэн дүн шинжилгээ, орон нутагт зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээ мэдээлэл хийсэн байна. Замын-Үүд сум дахь сум дундын газраас мэдээллээ.