ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говь-Алтай аймгийн прокурорын газраас санаачлан хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр “Гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шалгаж шийдвэрлэх үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтарсан ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд аймгийн Прокурорын газар, Говь-Алтай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл болон сумдын хэсгийн төлөөлөгч зэрэг 7 байгууллагын 70 гаруй алба хаагч нар хамрагдсан байна.

 Зөвлөгөөнөөр  аймгийн прокурорын газраас “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч буй зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар”, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, Цагдаагийн газраас “2019 оны 1 дүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар”, Шүүхийн шинжилгээний албанаас “Шинжээч томилсон тогтоолд эрх бүхий этгээдийн тавьж буй асуултууд, түүний агуулга” зэрэг сэдвээр мэдээлэл тавьж, хэлэлцүүлсэн бөгөөд хэлэлцүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан зөвлөгөөнд оролцогчид харилцан санал солилцож,хэлэлцүүлэг өрнүүлсэн байна

Мөн аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлууд болох сумдын хэсгийн төлөөлөгч нарын шалгасан зөрчлийн хэрэгт гарч буй алдаа дутагдлыг арилгах, тээврийн хэрэгсэлийг түр саатуулах болон эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэлийн хадгалалт хамгаалалтын асуудлаар орон нутгийн удирдлагад асуудал тавьж шийдвэрлүүлэх талаар ажлын жагсаалт гарган 2019 оны 3 дугаар улиралд хийх зөвлөгөөнөөр хариуцсан байгууллагууд биелэлтийг танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Говь-Алтай аймгийн прокурорын газраас мэдээлэв.