Хөвсгөл аймгийн прокурорын газар “Байгалиа хамгаалъя" аяны хүрээнд ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, аймгийн Прокурорын газар, Хатгал тосгоны Цагдаагийн хэсэг, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд хамтран оролцож мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжийн асуусан асуултанд хариулт өгч санал бодлоо солилцлоо.
Мөн Хөвгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа ойн Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүй, анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгсөн байна. Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба