СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Прокурорын  газраас Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийн хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтыг 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хийжээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар харьяа Цагдаагийн 1, 2 дугаар  хэлтэс, дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх удирдах болон эрх бүхий албан тушаалтан нарт 2019 оны 04 дүгээр сарын 22ы өдөр мэдээлэл хийсэн бөгөөд үргэлжлүүлэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг хэрхэн авах, зөрчлийг хэрхэн нотлох болон нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргахад анхаарах асуудлуудын талаар сургалт зохион байгуулжээ. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.