ЗӨРЧИЛ ШАЛГАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газрын хяналтын харъяа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудын “Нэгдсэн зөвлөгөөн”-ийг аймгийн прокурорын газраас мэргэжлийн хяналтын газартай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий 16 байгууллагын 115 албан тушаалтан хамрагдсан бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийтийн эрх ашиг-хүний эрх, эрх чөлөөг хангах, байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцжээ.

Нэгдсэн зөвлөгөөний үеэр эрх зүйн мэдлэг сорих сорилыг уралдаанд шалгарсан  2 эрх бүхий албан тушаалтныг “Шилдэг эрх бүхий албан тушаалтан”-аар шалгаруулж, “Өргөмжлөл” дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан байна. Мөн эрх бүхий албан тушаалтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Нэгдсэн зөвлөгөөн”-ий хүрээнд эрх бүхий байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж шилдэг баг, тамирчдыг шалгаруулан, шагнаж урамшуулан ажилласан үр дүнтэй ажил боллоо.Завхан аймгийн прокурорын газраас мэдээллээ.