Дундговь аймгийн Прокурорын газрын хамт олон Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, прокурор, ажилтнуудын зүгээс эрүүл мэнддээ анхаарах, амьдралын буруу зуршилаас салах, тамхигүй хамт олон болох зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тамхи татдаг прокурор, ажилтнууд тамхинаас татгалзаж, тамхины ишгүй-тамхигүй хамт олон болж чаджээ. Тамхийг оргүй хаяснаар уушиг цэвэршиж, цусанд агуулагдаг хүчилтөрөгч нэмэгдэж эхэлснээр илүү тайван амгалан унтаж амардаг, ямарваа ажлыг хийхэд амархан ядрахгүй, сульдах мэдрэмж арилж, учирч болзошгүй өвчлөлөөс сэргийлж болох үр дүнд хүрсэн байна.Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба