Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөрийн Хөвсгөл аймгийн төрийн албан хаагчид, иргэдийн англи хэлний олимпиад зохион байгуулагдлаа. Уг олимпиадад аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор П.Итгэл, туслах ажилтан Б.Оюун-Эрдэнэ нар оролцсноос хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Итгэл амжилттай оролцож III дугаар байр эзэлж, “Батламж” мөнгөн шагналаар шагнагдсан байна.Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба