Баянгол дүүргийн прокурорын газраас "Агро парк” орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газарт ажиллаж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдлыг газар дээр нь гэнэтийн байдлаар шалгалаа. Тус байгууллагад ажиллаж буй ялтнууд нь мод тарих, зүлэгжүүлэх, хүлэмжинд үрсэлгээ суулгах зэрэг ажлуудыг хийж байв. Шалгалтын явцад тус байгууллагын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, ойн инженер, талбай хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг эрх бүхий албан тушаалтнуудад ажил олгогч байгууллагын чиг үүрэг, хариуцлагатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар мэдээлэл хийсэн байна. Мөн ялтны цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэл, зөрчлийн талаарх шийдвэр гүйцэтгэх байгууллагад 7 хоног бүр явуулж буй албан тоот, гэрээ, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн тэмдэглэл зэргийг эмх цэгцтэй хөтлөн хүн тус бүр дээр хавтас нээж, баримтуудыг өдөр тутмын ажил үүрэгт нь хяналт тавьж буй албан тушаалтан дээр хадгалж байх талаар үүрэг чиглэл өгчээ.Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба