Говьсүмбэр аймгийн прокурорын газар аймгийн Эрүүл мэндийн газар, Сумдын эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулиуд, Уул уурхайн жишиг Политехникийн коллежи, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017, 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд насанд хүрээгүй 16-18 насны хүн жирэмсэлсэн тохиолдлыг судалжээ. Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 онуудад насанд хүрээгүй хүн жирэмсэлсэн болон үр хөндүүлсэн 11 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн улмаас насанд хүрээгүй хүүхэд хохирогч болох тохиолдолд нилээдгүй байгаад дүгнэлт хийж, Говьсүмбэр аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол урлагийн газар зэрэг байгууллагууд хамтран хил залгаа аймгууд болох Хэнтий, Дундговь, Дорноговь аймгуудын сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцуулан өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД” сэдэвт зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Мөнхдөл оролцож “Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэг, тухайн асуудалд төрийн байгууллагын ажилтнуудын үүрэг хариуцлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.
Гэмт хэргийн хохирогч болсон насанд хүрээгүй хүн нь айж, ичих, дарамтлуулах болон гэр бүлийн дарамт шахалт зэргээс хуулийн байгууллагад гэмт хэрэгт өртсөн талаар мэдээлдэггүй, мөн уг гэмт хэрэг нь ихэнхдээ ураг төрөл болон гэр бүл, найз нөхөд зэрэг хохирогчтой ойр дотны хүмүүсийн дунд үйлддэг учир гэр бүлийн зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргахгүй нуун дарагдуулах, мэдээлсэн ч томчууд хоорондоо “тохиролцоод” хүүхэд хохироод үлддэг учир дээрх гэмт хэргийг илрүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо хамгийн чухал талаар илтгэлд дурьдсан байна.
Уг зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргаж, салбар байгууллагууд хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллах шийдвэрт хүрлээ. Үүнд:
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба