ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  шинэ томилогдсон прокуроруудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр  зарлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,  мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийг тусламж үзүүлээгүй” гэмт хэрэгт  холбогдсон Б.Э, Ж.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн нээлттэй шүүх хуралдааныг зохион байгуулжээ.

Шүүх хуралдаанд хяналтын прокурорууд болон туслах ажилтнууд сууж, шүүх хуралдааны дэг, шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал, яллах болон өмгөөлөх талуудын  мэтгэлцээн,  улсын яллагчийн ялын шүүмж, дүгнэлтийг тавьж байгаа байдалтай танилцаж, цаашид анхаарвал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш Н.Алтантүлхүүр удирдан явуулж, хурлын жишээн дээр улсын яллагч шүүх хуралд хэрхэн бэлтгэх үе шатаас эхлэн шүүх хуралд оролцоход анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж явуулсан нь үр дүнтэй  ажил болжээ. Тус хэргийн шүүх хуралдаанд хяналтын прокурор С.Энхтуул улсын яллагчаар оролцож яллах чиг үүргээ төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж ажилласан байна.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээллээ.