Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн прокурорын газраас 5 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэстэй хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын ай сав орчмыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Дээрх ажилд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 60 ялтан хамрагдаж, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 2,5 км газрын хог хаягдлыг цэвэрлэн, тус дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна. Нэгдсэн арга хэмжээний явцад прокурорууд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар ялтнуудад яриа, таниулга хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны материал брошурыг тараан өгчээ.Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба