ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Прокурорын сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт болон Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 04 дугаартай албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Прокурорын газраас Төрийн албаны зөвлөлтэй хамтран шинэчлэн батлагдсан “Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн баримтлах ёс зүй” сэдвээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа.

       

Төрийн албаны зөвлөлийн сургалт, судалгааны мэргэжилтэн Н.Гончигсумлай нь тус газрын прокурор, ажилтнуудад төрийн албан хаагчийн ёс зүй гэж юуг ойлгох, ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн харилцан хамаарал, төрийн албан хаагчийн эрхэмлэх зүйл, төрийн албан хаагчийн ёс зүйн орчин үеийн чиг хандлага, хүлээлгэх хариуцлага, анхаарах асуудлын талаар тайлбарлан өгч, харилцан санал бодлоо хуваалцсан ач холбогдолтой сургалт болсон байна.

Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.