Нийслэлийн Прокурорын газраас захиргааны болон прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнуудыг прокурорын хяналтын ажилд сургаж дадлагажуулах, тэдгээрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэн, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор оны эхэнд төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд туслах ажилтнуудын дунд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Прокурорын эрх зүйн хэлбэрийг хэн сайн үйлдэх вэ” уралдааныг зохион байгуулж, туслах ажилтан Р.Мягмардорж бусдыгаа тэргүүлж, Нийслэлийн Прокурорын газрын “Өргөмжлөл”-өөр шагнагджээ.
Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба