УВС АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УВС АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн прокурор, сургагч багш нар 2019 оны 05 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Увс аймгийн Прокурорын газрын прокурор, туслах ажилтан, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч нарт "Авлига, албан тушаал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал", "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах арга зүй, анхаарах асуудал", “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан байна. 

       

Сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, тус төвийн хяналтын прокурор Г.Оюунболд, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Ж.Бат-Эрдэнэ, Баянгол дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Эрхэмбаяр нар явуулжээ.