Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдал-Иргэдийн оролцоо” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль, эрх зүйн мэдээлэл өгч, гарын авлага, брошур тарааж, санал, хүсэлтийг нь авсан байна.
Иргэдээс гаргасан санал, хүсэлтийн дийлэнхи хувьд нь “Жолооч, явган зорчигч" нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байгаагаа илэрхийлжээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба