“ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ИРГЭН БҮРТ” НЭГДСЭН ӨДӨРЛӨГИЙГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ИРГЭН БҮРТ”  НЭГДСЭН ӨДӨРЛӨГИЙГ СУМДАД  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн Прокурорын газраас тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтстэй хамтран “Эрх зүйн боловсролыг иргэн бүрт” нэгдсэн өдөрлөгийг аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хууль зүйн туслалцааны төв, Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг, Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний хяналтын зөвлөл, Монгол банк, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудтай хамтран Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдад зохион байгууллаа.

        

Өдөрлөгийн үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт хэрхэн оролцох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, байгаль орчин амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хэргийн ойлголт, хүлээлгэх хариуцлагын талаар 1200 орчим хүнд яриа таниулга хийж, гарын авлага тараасан байна.

Дорноговь аймгийн Прокурорын газраас мэдээллээ.